Садио Мане бэлтгэлдээ гарлаа

Спорт / Admin
2017 оны 11 сарын 04

Багийнхаа хамгийн чухал тоглогчдын нэг Садио Манег хэдэн долоо хоногийн турш бэртэлд алдаад байсан Юрген Клопп сенегал эрийг дахин бэлтгэлдээ гарсан талаар мэдээллээ. Ингэснээр дор хаяж зургаан долоо хоног талбайгаас хол байсан Мане “Улаанууд”-тай дахин нэгдэж байна. Садио Мане Сенегалийн шигшээ багтаа тоглож байхдаа гуяны арын шөрмөсөө хүнд гэмтээж, талбайг чөлөөлсөн юм.

Харин одоо Мэлвүүд дэх бэлтгэлийн баазад Садио Мане эргэн ирснээр ирэх амралтын өдөр болох тоглолтод оролцоход бэлэн болсон байна.

Т.Од