“Каннабис” хэрэглэж, тээвэрлэж явсан этгээдүүдийг шалгаж байна

Орон нутаг / Э. Сайнзаяа
2017 оны 11 сарын 06

Төв аймгийн цагдаагийн газрын алба хаагчид “Илрүүлэлт-Оргодол”, “Бүс” нэгдсэн арга хэмжээний хүрээнд энэ сарын 03-нд Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3-р багийн нутаг Агтын хөндий гэх газарт “Каннабис” хэрэглэж тээвэрлэж явсан этгээдүүдийг илрүүлжээ.

Тухайлбал, иргэн эрэгтэй Т, Б, Э, насанд хүрээгүй эмэгтэй А, Э нар нь мансууруулах төрлийн “Каннабис” гэх ургамлыг хэрэглэж, мөн "Аксент" маркын тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсан аж.

Уг хэргийг аймгийн цагдаагийн газраас шалгаж буй юм. 

Иймд иргэд та бүхэн энэ төрлийн ургамал хэрэглэж, тээвэрлэхгүй байхыг цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.