Йеменд нэвтрэх бүх замыг хаажээ

Дэлхий / Admin
2017 оны 11 сарын 08

Саудын Араб улс Йеменд нэвтрэх хуурай замын болон далайн бүхий л гарцыг хаасны улмаас тусламжийн байгууллагууд Йеменд орох боломжгүйд хүрсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр Йемен улс Саудын Араб руу удаа дараа пуужин харваж, хэдэн арван удаа халдлага хийж буй учраас ийнхүү хил, хааж “чангалж” буй гэнэ.

НҮБ болон Улаан Загалмайн нийгэмлэгийн холбогдох албаны хүмүүс Йеменд өвчин зовлонд шаналж буй бага насны хүүхдүүд, эмэгтэйчүүд, дайнд нэрвэгдсэн өлсгөлөн хүмүүст тусламжийн бараа яаралтай хүргэх шаардлагатай байгаа талаар мэдэгдсээр байгаа.

Саудын Араб хилээ хаасан нэг шалтгаан бол өнгөрсөн бямба гарагт Йемен улсын босогчид пуужин харвасны улмаас тус улсын хун тайжийн сууж явсан нисдэг тэрэг осолдсон билээ.

Т.Бат