Цаазын ял сонссон цуврал алуурчин гэмшсэнгүй

Дэлхий / Time Admin
2017 оны 11 сарын 08

Япон улсын иргэн 70 настай Чисако Каке гэх эмэгтэй гурван эрэгтэй хүний аминд хүрсэн хэргээр цаазын ял сонсов. Тэрбээр эдгээр эрчүүдтэй хайр сэтгэлийн холбоотой байсан бөгөөд нэг нь түүний нөхөр байжээ. Энэ явдал анх 2013 оны 12 дугаар сарын 18-нд болсон байна. Нөхрөө хорт хавдраар өөд болсон гэж мэдүүлсэн ч хүчлээр хордуулж алснаа тэрбээр хожим хүлээжээ.

Мөрдөн байцаалтын явцад Чисако хохирогчдыг цианитын хэт хүчтэй уусмалаар хордуулан хөнөөсөн нь тодорхой болсон аж. Гэсэн ч шүүх хурлын үеэр Чисако Каке уг явдалд огт эмгэнэхгүй байгаагаа дурьдаад, Киото хотод тайван амьдрах боломжгүй гэх мэт зүйл ярьсан байна. Чисако Каке япончуудын дунд “Black Widow” нэрээр алдаршжээ.

“Black Widow” нэрээр нийгмийн сүлжээнд янз бүрийн блог бичдэг тэрбээр өөртөө хамаатай гурван эрэгтэйг хөнөөж, улмаар гэрийнхээ зооринд нуусан байв. Цагдаагийнхан сэжиг бүхий байшингийн ойролцоо хэдэн өдрийн турш эргүүл гаргасны хүчинд Чисако Каке ул мөрөө арилгах үүднээс төрөл бүрийн үнэр дарагч химийн бодис дэлгүүрээс худалдан авч байсан нь ил болсон аж. Ийнхүү түүний гэрт нэгжлэг хийх үед эрэгтэй хүмүүсийн цогцос байсан гэнэ.

Т.Бат