Сильвио Берлускони улстөрд эргэн ирнэ

Дэлхий / Admin
2017 оны 11 сарын 07

Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони дахин улстөрд хөл тавих болсноо мэдэгдлээ. Тэрбээр Сицилийн тойргийн сонгуульд намынхаа өмнөөс ялалт байгуулсны дараа ийнхүү дахин улстөрийн тавцанд хөл тавихаар шийдсэн байна. Хэрэв тэрбээр ирэх оны сонгуулийн өмнө арлын сонгуульд ялалт байгуулаагүй бол дахин Италийн улстөрд ирэхгүй гэж мэдэгдэж байв. Одоо 81 настай тэрбумтан бизнесмэн урьд нь татвараас зайлсхийсэн гэж Ерөнхий сайдын суудлаа өгч байсан билээ.

Сицильд болсон тойргийн нэгдсэн сунгаанд Берлусконигийн “Форза Италиа” намаа удирдан оролцсон ба “Хойд лиг” болон “Италийн ах дүүс” намтай өрсөлджээ.

Т.Бат