Вэйнштэйн бүх насаараа Холливудад ажиллах эрхгүй болов

Дэлхий / Admin
2017 оны 11 сарын 07

Саяхан Холливудын зөвлөлөөс Оскарын кино академи болон тус газартай холбоотой аливаа албан байгуулагад Харви Вэйнштэйнийг ажиллах эрхийг бүх насаар нь хориглосон шийдвэр гаргалаа.

Учир нь Холливудын нэр цуутай продюсеруудын нэг Харви Вэйнштэйн залуухан охид бүсгүйчүүд, жүжигчин, загвар өмсөгчдөд бэлгийн дарамт учруулж, бэлгийн дур хүслээ хангах хүслээ янз бүрээр илэрхийлж байсан нь ил болж, шуугиан тарьсан. Одоогоор түүний бэлгийн дарамтад өртсөн 40 гаруй бүсгүй хуулийн байгууллагад гомдол гаргаад байгаа юм. Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол цөөнгүй хэдэн жилийг нарсанд өнгөрүүлэхээр байгаа.

Түүнчлэн Харвитэй холбоотой шуугиан дэгдсэн мөчид түүнийг Холливудын ерөнхий зөвлөлөөс хөөж буйгаа илэрхийлсэн юм.

Т.Бат