Дуучин Ану энэ сард ихэр хүүхэд төрүүлнэ

Шар мэдээ / Time Admin
2017 оны 11 сарын 07

Гурван охины ээж, залуухан, үзэсгэлэнтэй дуучин Ч.Уранхолбоо буюу Ану тулгар биетэй бөгөөд энэ сард төрөх ажээ. Төрсөн ч төрөөгүй мэт сайхан харагдаж, биеэ арчилдгаас нь үүдэн түүнийг  “Тээгч эхээр хүүхдээ төрүүлүүлдэг” гэх цуурхал тархсан.

Тухай бүрт Ану өөрөө хүүхдээ тээж, төрүүлдэг талаараа хэвлэлд тайлбар мэдээлэл өгдөг ч тээгч эхийн тухай яриа энэ удаа ч хөвөрсөөр байна. Тэгвэл тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдээр NTV телевизийн “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлэгт зочин хөтлөгчөөр оролцохдоо “Ихэр ураг тээж буй жирэмсэн” гэдгээ хэлсэн юм. Тэрбээр энэ сард төрөх юм байна.