Энэтхэгийн агаарын бохирдол онц байдал зарлах хэмжээнд хүрэв

Дэлхий / Admin
12 өдрийн өмнө

Энэтхэг улсын нийслэл Дели хотод агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, хүн амьдрах боломжгүй болсон гэж тус хотын захирагч мэдэгджээ. Өнгөрсөн мягмар гарагт хийсэн хэмжилтээр Дели хотод нарийн ширхэгт тоосонцор буюу РМ2.5 үзүүлэлт даруй 969-д хүрч, агаар дахь нэг диаметр тутамд 2.5 микро элемент хөвж явааг тогтоосон байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаад РМ2.5 тоосонцор нэг микрокуб тутамд 25-аас дээш байх нь хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулах хэмжээ гэж үздэг билээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын жил бүрийн тайланд БНХАУ-ын нийслэл Бээжин, Гуанжоу, Шанхай зэрэг хотуудад өвлийн ид хүйтэн үед буюу 1, 2-р сард РМ2.5-ийн үзүүлэлт 800 давдаг бол Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод энэ үзүүлэлт 1680 хүрч байсан нь дэлхийн хамгийн бохирдол ихтэй бүс нутгаар нэрлэгдэх шалтгаан болж байжээ.

Т.Бат