Вьетнамд онц байдал зарлажээ

Дэлхий / Admin
12 өдрийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг айлчлахаас хэдхэн хоногийн өмнө Вьетнам улсад их хэмжээний бороо орж, улмаар шар усны үер буужээ. Энэ үеэр 80 гаруй хүн амиа алдаж, 26 хүн алга болсон гэж онцгой комиссын албанаас мэдээлсэн байна.

Нийслэл Ханой болон Дак Лу хотод үерийн улмаас хэдэн зуун барилга, байшин урсаж, зам талбай эвдэрчээ. Мөн зарим газар холбоо харилцаа байхгүйн улмаас сураггүй бологсдын тоо улам бүр нэмэгдсээр байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлснээр үргэлжлэн орсон бороо, хүчтэй хар шуурганы улмаас 120 мянга орчим орон сууц эвдэрч сүйджээ. Мөн 10 мянган га талбайд тариалсан будаа, 15 мянган га талбайд тариалсан хүнсний ногоо үерийн улмаас урсан алга болсон байна.

Т.Бат