93 настай ахмад дайчин Нью-Жерсигийн захирагч болов

Дэлхий / Time Admin
11 өдрийн өмнө

Дэлхийн II дайнд оролцож явсан 93 настай ахмад дайчин Витто Перилло АНУ-ын Нью-Жерси мужийн захирагчаар сонгогдлоо. Тэрбээр одоогийн захирагч Жералин Мюллинтэй өрсөлдөж, арьс өнгөөр ялгаварлах үзэл, нийгмийн халамжийн ижил тэгш бодлогын хувьд сонгогчдод илүүтэй таалагдсан учраас 53 хувийн саналаар ялалт байгуулжээ.

Витто 1944-1947 оны хооронд АНУ-ын Тэнгисийн цэргийн флотод алба хааж байсны сацуу Нормандын эрэгт явагдсан Холбоотны цэргийн давшилтад оролцож байсан гэнэ. Ухаан саруул, үг хэл одоо ч цэцэн Витто Перилло нь түүхэн дэх хамгийн ахмад настай амбан захирагчаар нэрлэгджээ.

Т.Бат