Их Британи 2019 онд Европын холбооноос гарна

Дэлхий / Admin
11 өдрийн өмнө

Brexit буюу Их Британи улс Европын холбооны гишүүнчлэлээс албан ёсоор татгалзах хуулин төсөл батлагдаж, олон нийтийн санал асуулгаар дэмжигдсэн учир тус улсын Ерөнхий сайд Тереса Мэй ирэх 2019 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Европын холбооноос албан ёсоор гарах болно гэж мэдээллээ. Уг мэдэгдлийг Их Британийн парламент хянаж үзээд, нэгдсэн шийдэлд хүрвэл Их Британи Евро бүсээс нэг мөр гарах юм. Хэдийгээр Европын холбооны эрх баригчид Их Британийг үлдэхийг ятгасаар байгаа ч тус улсын дээд эрх мэдэлтнүүд нэгдсэн шийдэлд хүрснээ ийнхүү зарлаж буй бололтой.

Их Британи 2015 оноос эхлэн Brexit хөдөлгөөнийг өрнүүлж өнгөрсөн онд бүх нийтийг хамруулсан дөрвөн удаагийн санал асуулга явуулж, 80 хувиар Евро бүсээс гарах нь зөв гэсэн шийдэлд хүрсэн. Үүнээс улбаалж Дэвид Камерун Ерөнхий сайдын ажлаа өгч, түүний оронд Тереса Мэй сонгогдсон билээ.

Т.Бат