“Мэргэшсэн жолооч”-ийн үнэмлэхийг Хятадын талаас хуурамчаар үйлджээ

Нийгэм / Time Admin
11 өдрийн өмнө

Өмнөговь аймгийн Гашуунсухайт болон бусад боомтуудад “Мэргэшсэн жолооч”-ийн хуурамч үнэмлэхтэй жолооч нар байгаа талаар мэдээлэл гарсан. Тэгвэл уг асуудлаар Автотээврийн үндэсний төвийн Захирлын зөвлөл хуралджээ.

Өнгөрсөн зургаадугаар сард хилийн Автотээврийн хяналтын улсын байцаагч нар Гашуунсухайт-Ганцмодны боомтын чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэж буй үйл ажиллагаанд Замын цагдаагийн албатай хамтран хяналт тавьж, хуурамч гэх үнэмлэхийг илрүүлэн, хураан авсан байна. Автотээврийн үндэсний төвөөс хууль цагдаагийн байгууллагад хандсанаар тус үнэмлэхийг Хятадын талаас хуурамчаар хэвлэсэн байгааг илрүүлэн шалгаж байгаа юм байна.

 “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Мэргэшсэн жолоочийн тасаг нь 2010 оноос “Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах үнэмлэх олгох” журмын дагуу улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд одоогийн байдлаар  нийт 49079 мэргэшсэн жолооч бүртгээд байгаа аж.