Ц.Баярцогт шүүх хуралд ирсэнгүй

Нийгэм / Time Admin
11 өдрийн өмнө

Өнгөрсөн есдүгээр сарын 21-ний өдөр замын хөдөлгөөн зохицуулж байсан цагдаагийн албан хаагчийн шаардлагыг үл биелүүлэн, ёс зүйгүй харилцаж салаавч гаргасан иргэн Ц.Баярцогтод холбогдох шүүх хурал өнөөдөр болох байсан ч хойшлов. Учир нь зөрчилд холбогдогч Ц.Баярцогт Сэлэнгэ аймгаас ирэх боломжгүй гэсэн шалтгаанаар хурлыг хойшлуулж өгөх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан байна.

Тодруулбал, “Зам хаагдсан, машин эвдэрсэн” гэх шалтгаан дурджээ. Шүүх хурал энэ сарын 14-ний өдрийн 13:30 цагт болох тов гарчээ.