Халдлагад өртсөн нэвтрүүлэгч боолттой гараар мэдээ уншжээ

Дэлхий / Time Admin
11 өдрийн өмнө

Афганистаны Shamshad телевизийн байранд Исламын улс (ISIS)-ийн алан хядагчид бага хэмжээний бөмбөг дэлбэлж, хохирол учруулсан ч азаар хүний амь эрсдээгүй байна. Техник хэрэгсэл эвдэрч, нэвтрүүлэгч бага зэрэг шархтсаныг эс тооцвол алан хядагчдын дайралт амжилттай болоогүй аж.

Улмаар Shamshad-ийн эфирийн найруулагч, телевизийн баг халдлагын дараа нэг цаг орчмыг хугацаанд эфирээ түр хаасан ч үзэгчдийг хүндэлж, нэг удаа ч хоцорч байгаагүй оройн мэдээгээ дамжуулжээ.

Энэ үеэр нэвтрүүлэгч гарны шархаа боож, цусыг нь тогтоосон байсан нь телевизийн эфирт харагдсан байна. “Алан хядагчдын хэзээ ч бүтэшгүй халдлага дуусч, бидний ялалтаар өндөрлөлөө. Телевизийн байрыг цагдаагийнхан хамгаалалтад авсан. Та бүхэнд мэдээллээ саадгүй хүргэх болно” гэж нэвтрүүлэгч Парвиз Сапи ярьсан байна.

Shamshad телевизийн байранд болсон халдлагын үеэр 24 хүн гэмтэж, шархтан, нэг хүн эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн гэнэ.

Т.Бат