“Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм / Time Admin
10 өдрийн өмнө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв НӨҮГ хамтран зохион байгуулж буй “Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдааны нээлт өчигдөр боллоо. 

Үзэсгэлэн худалдаанд оёдлын чиглэлийн 64, ноос ноолуурын чиглэлийн 32, хүнсний чиглэлийн 31, арьс ширний 35, бэлэг дурсгал 3, гар урлал 15, гоо сайхны 6, эсгий урлалын 12, гутал үйлдвэрлэлийн 6, гоёл чимэглэлийн 8, үслэг эдлэлийн 2 нийтдээ 230 аж ахуйн нэгж, иргэд оролцож байна. Үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо” төвд энэ сарын 10, 11, 12-ны өдөр 11:00-20:00 цаг хүртэл явагдах юм.