Йеменд өлсгөлөн нүүрлэж буйг анхаарууллаа

Дэлхий / Time Admin
11 өдрийн өмнө

Арабын буланд орших Йемен улсад сая орчим иргэн өлсгөлөнд нэрвэгдэж, нөхцөл байдал асар хүнд байгаа талаар НҮБ анхаарууллаа. Өнгөрсөн бямба гарагаас эхлэн Саудын Араб улс Йемен рүү нэвтрэх хуурай замын болон далайн бүхий л чиглэлийн замыг хаасны улмаас тус улсад хүмүүнлэгийн бараа, эм тариа нэвтрэх боломжгүйд хүрээд буй юм.

Иймээс хүнс, цэвэр усны хомсдолд орсон сая сая йеменчүүд үхлийн ирмэгт тулаад байгаа аж. Саудын Арабын хунтайж өнгөрсөн амралтын өдөр Йемений ойролцоо нисдэг тэрэгтэй зорчиж явахдаа пуужинд оногдож, амиа алдсан. Уг халдлагыг Йемений хоути босогчид үйлдсэн гэж Саудын Араб үзсэн тул ийнхүү Йемений эсрэг хилийн хориг арга хэмжээ авчээ.

Т.Бат