Охины талаарх мэдээллийг 50 сая төгрөгөөр худалдан авна

Орон нутаг / Time Admin
11 өдрийн өмнө

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд найман настай охин сураггүй алга болоод долоо хонож байна. Охиныг эрэн хайх ажиллагаанд 500 гаруй хүн оролцож, БНХАУ-аас холбогдох байгууллагууд ажиллаж байгаа ч тодорхой үр дүн гарахгүй байна.

Иймд охины талаарх үнэн бодитой мэдээллийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 50 сая төгрөгөөр худалдан авахаа мэдэгдлээ. Тэрбээр тус аймгаас УИХ-д сонгогдсон юм.