Хүүхдийн мөнгийг дансанд нь шилжүүлж эхэлжээ

Эдийн засаг / Time Admin
2017 оны 11 сарын 09

Сангийн яамнаас хүүхдийн мөнгөний санхүүжилтийг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын данс руу шилжүүлж эхэлжээ. Тодруулбал, хүүхдийн мөнгийг өнгөрөгч наймдугаар сараас хойш олгоогүй. Иймээс төсвийн тодотголд дутагдаж буй нийт 104,5 тэрбум төгрөгийг суулгасныг шилжүүлж эхэлсэн байна.

Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар хүүхэд бүрийн нэрийн данс руу 8-10 дугаар сарын мөнгийг бүрэн шилжүүлэх ажлыг хийж байна. Нийт 62.5 тэрбум төгрөг зохих данс руу орж байгаа аж