Зөвшөөрөлгүйгээр фэйсбүүкээс зургийг нь авч ашигладаг үйлдлийг хянана

Дэлхий / Time Admin
11 өдрийн өмнө

Facebook trials asking users for nude photos to combat revenge porn зурган илэрцүүд

Эзнийх нь зөвшөөрөлгүйгээр, тухайн хүнийг чадах зорилгоор интернэтэд нийтэлсэн зураг, бичлэг нь нийгмийн сүлжээний сайтын өмнө тулгарч байгаа хамгийн гол асуудал болох хандлагатай байгаа.

Тэгвэл Фэйсбүүк компани, эзнийх нь зөвшөөрөлгүйгээр хувийн, нууц зураг бичлэгийг интернэтэд нийтлэх явдалтай тэмцэхийн тулд тухайн зураг, бичлэгийг нийтэлж буй хэрэглэгчдийн материалыг шалгах программ туршиж байна. 

Австрали улсад энэ программыг туршиж байгаа бөгөөд бэлгийн чиг хандлагатай, нууц зургуудыг нийтлэхээсээ өмнө мессенжерээрээ өөр рүүгээ илгээхийг шаардана. Хэрэглэгч тухайн зураг, бичлэгийг өөр рүүгээ илгээж байгаа учраас танаас гадна зөвхөн фэйсбүүкийн ажилтнууд л тухайн зургийг харна гэсэн үг.  Ингээд тухайн контентыг нийтэлж болох эсэхийг шалгасныхаа дараа нийтлэх боломж олгох эсэхээ шийдэх юм. 

Фэйсбүүкийн аюулгүй байдлын ажилтан нь тухайн зургийг шалгаад нийтэлж болох эсэхийг нь шийдэж, боломжгүй бол блоколно. Энэ арга хэмжээ нь “зураг дээр суурилсан хүчирхийлэл”-ийн хохирогчдод эргэн хяналт тавьж, тэдэнд туслах болно гэж албаны хүн хэллээ.

Э.Лхагва