Стивен Сигал бусдад бэлгийн дарамт учруулсан хэрэгт холбогджээ

Дэлхий / Time Admin
11 өдрийн өмнө

Монгол эхнэртэй Холливудын нэрт жүжигчин Стивен Сигал бусдад бэлгийн дарамт учруулсан хэргээр шалгагдаж эхэлжээ. Тэрбээр жүжигчин Портиа Де Россиг ажлын байрандаа урьж, кино хийх тухай ярьж байхдаа бэлгийн дарамт учруулж, секс хийхийг тулган шаардсан байна. Энэ талаар жүжигчин Портиа Де Росси твиттертээ бичиж, зохих хууль хяналтын байгууллагад шалгуулахаа мэдэгджээ.

Сигал түүнийг албан өрөөндөө урьж ярилцах үедээ “Удахгүй бүтээх кинонд маань чухал дүр бүтээх хэрэгтэй” гэхчлэн албаны зүйл ярьж байсан ч удалгүй жүжигчин бүсгүйн биед хүрч, улмаар хүчирхийлэхийг завдсан байна. Стивен Сигал одоогоор энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй аж.

Өдгөө 65 настай жүжигчин Стивен Сигал 2016 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинаас тус улсын иргэний үнэмлэх гардан авч, иргэншлээ солиулсан юм.

Т.Бат