Төсвийн байнгын хороо хуралдлаа

Улс төр / Э. Сайнзаяа
7 өдрийн өмнө

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр  хуралдаж, Монгол Улсын 2018 оны төсвийн төсөл, түүнтэй холбоотой хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт дээрх хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн ч ирц бүрдээгүйн улмаас тус байнгын хороо хуралдаж чадаагүй юм.

Одоо чуулганы нэгдсэн хуралдааныг зарлаад байна.

УИХ жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-аас өмнө ирэх жилийн улсын нэгдсэн төсвийн хуулийг батлах үүрэг хүлээдэг. Иймээс өнөөдөртөө багтаан 2018 оны төсвийн хуулийг батлах болж байна.