Ирэх нэгдүгээр сараас хүүхдээ асарч байгаа эхчүүдэд сард 50 мянган төгрөг өгнө

Нийслэл / Э. Сайнзаяа
7 өдрийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны төсвийг баталлаа. 
 
Төсөвт өрхийн амьжиргаанд тустай хэд хэдэн зүйл багтжээ.  Тухайлбал, 0-3 насны хүүхдээ асарч гэртээ суугаа эхэд сар бүр 50 мянган төгрөг өгнө. Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд нэг удаа 240 мянган төгрөг олгоно. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд өнгөрсөн жил 62 тэрбум төгрөг зарцуулж байсан бол энэ жил 99.2 тэрбум төгрөг төсөвлөлөө.
 
2018 оны Төсвийн тухай хууль ирэх нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих юм.