Хүүхдүүд гэртээ цоожлогдсон үед тагтан дээр гал гарчээ

Нийгэм / Time Admin
7 өдрийн өмнө

Энэ сарын 13-14-нд шилжих шөнө Улаанбаатар хотын хэмжээнд 1796 мэдээлэл шалгагджээ. Үүнээс гэмт хэргийн 167, зөрчлийн 1341, согтуугийн 148, зам тээврийн ослын 288, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 74 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Мөн бага насны хүүхдүүд галд өртөж болзошгүй байсныг цагдаагийн албан хаагчид аварлаа. Тодруулбал, Налайх дүүргийн хоёрдугаар хороонд суух иргэн Г-ийн сууцны тагтан дээр гал гарч 5-6 насны гурван хүүхэд харгалзах хүнгүй дотроосоо түгжээтэй байсныг Нийслэлийн цагдаагийн газрын Хяналт шалгалт, үнэлгээ, аюулгүй байдал, ёс журмын хэлтсийн алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үедээ гаргаж амь насыг нь аварч уг галыг унтрааж ажилласныг Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс шалгаж байна.