Б.Шижирбат саналаа өгөхийг уриаллаа

Энтертайнмент / Time Admin
7 өдрийн өмнө

Лазер гэрлийг бүжигтэй хослуулагч “Авьяаслаг Монголчууд” шоуны хоёрдугаар байрын эзэн Б.Шижирбат Asia's Got Talent 2017 тэмцээнд оролцож, эхний шатандаа “Алтан баззер”-ын эзэн болсон. Тэгвэл тус тэмцээний хагас шигшээд оролцоход цахим сүлжээгээр үзэгчдийн саналыг авах бөгөөд Б.Шижирбат дэмжигчдээсээ саналаа өгөхийг хүслээ.

Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Asia's Got Talent 2017 хагас шигшээгийн санал хураалт 11 дүгээр сарын 16 буюу дүрэв гарагт оройн 20:30 аас нээгдэнэ. Саналыг Facebook болон Google Account -наас өгөх боломжтой бөгөөд нэг  хэрэглэгч өдөрт 10-н санал өгөх боломжтой. Санал эхэлснээс хойш дөрөв хоног буюу 11 дүгээр сарын 19-ний 23:59 цаг хүртэл санал авах юм. (Facebook болон Google acc тай хүмүүс энэ хоёр хаягаараа нийт 80-н санал өгөх боломжтой юм.) Санал өгөх зааварчилгааг доорх зурган дээр тайлбарлалаа” хэмээн бичжээ.