“Салаавч” Ц.Баярцогтыг 15 хоног баривчилж, 20 цаг албадан хөдөлмөр хийлгэхээр боллоо

Нийслэл / Э. Сайнзаяа
7 өдрийн өмнө

Албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч руу салаавч гаргаж, танхайрсан Ц.Баярцогтод холбогдох зөрчлийн шүүх хуралдаан өнөөдөр 13:30 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд боллоо.
 
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэрийн даргалсан Ц.Баярцогтод холбогдох зөрчлийн шүүх хуралдаанаар зөрчилд холбогдогч Ц.Баярцогт нь танхайрсан нь хавтаст хэргийн хүрээнд нотлогдож байх тул хуульд зааснаар 15 хоног баривчилж, уг хугацаанд 20 цагийн албадан сургалтанд хамруулах шийтгэл оногдуулсан байна. Ингэхдээ өмнө нь саатуулагдсан хоёр хоногийг хасч тооцохоор шийдвэрлэжээ.