Ерөнхий сайд IV цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцана

Улс төр / Time Admin
2017 оны 11 сарын 15

хүрэлсүх зурган илэрцүүд

Өнөөдөр 11.00 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад ажиллахаар болжээ. Энэ үеэр станцын үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл, тулгамдаж буй асуудлаар мэдээлэл сонсох аж.

Хэд хоногийн өмнө IV цахилгаан станцад Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн очиж танилцсан. Энэ үеэр "Эрчим хүчний салбарын хэмжээнд өвлийн бэлтгэл хангахад нүүрсний нөөц бэлтгэх асуудал хүндрэлтэй болсон талаар мэдээлэл өгчээ.

Тодруулбал, дулааны цахилгаан станцууд 14-17 хоногийн нүүрсний нөөцтэй байдаг. Энэ нь нүүрсний нөөц бэлтгэхэд тулгарч буй хамгийн гол хүндрэл бэрхшээл нь уурхайнуудад их хэмжээний өр үүссэн асуудал юм.