Асашёорюү Дагвадорж: Пиавны шилээр цохиогүй юм билээ

Хэн юу хэлэв / Time Admin
6 өдрийн өмнө

Дагвадорж зурган илэрцүүд
Мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи Бямбадорж өнгөрсөн сарын 26-ны өдөр нэгэн үдэшлэг дээр Таканоива Баасандоржийн толгой руу пивоны шилээр цохисны улмаас энэ сарын башёг өнжихөөр болсон талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл Харүмафүжи Бямбадоржийн талаар Асашёорюү Дагвадорж твиттер хуудаснаа, “Пиавны шилээр цохиогүй юм билээ” хэмээн бичжээ. Харин пивоны шил биш юм бол юугаар цохисон бэ гэдэгт тэрбээр хариу хэлсэнгүй. 

Таканоива Баасандоржийн хувьд Фүкүокагийн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн ч биеийн байдал төдийлөн сайжраагүй, тархины хүнд гэмтэлтэй байгаа гэсэн мэдээлэл байна. 

Мөн Японы зарим хэвлэлд Харүмафүжи аваргын энэ үйлдлийг "Бөхийн замналдаа цэг тавьж магадгүй нөхцөл байдалд ороод байна" гэсэн юм.