Багш нарын хугацаагүй ажил хаялт эхэллээ

Нийгэм / Time Admin
2017 оны 11 сарын 13


Өнгөрсөн баасан гарагт сурагчдын хичээлийн амралт дуусч хоёрдугаар улирлын хичээл эхэлсэн. Гэвч энэ долоо хоногоос багш нар хугацаагүй ажил хаялт зарлалаа. 

Энэ хичээлийн жилийн эхнээс багш нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж ажил хаялт зарлахаа удаа дараа мэдэгдэж байсан. Харин төрийн зүгээс энэ ондоо нэг удаагийн нэмэгдэл буюу 516 мянган төгрөгийг олгохоо мэдэгдсэн билээ. Харин багш нар нэг удаагийн мөнгөн дэмжлэг бус цаашид үндсэн цалингийн хэмжээгээ 1 сая 600 мянган төгрөгт хүргэхийг шаардаж байгаа юм. 

Өнөөдрөөс эхэлж байгаа ажил хаялтад улсын хэмжээнд 177 сургууль, 217 цэцэрлэг оролцож байгаа гэх мэдээллийг БНЦНТХ-ноос мэдэгдэж байгаа юм.