Эрдэнэт- Дархан чиглэлийн автозамын хөдлгөөнийг нээв

Орон нутаг / Admin
8 өдрийн өмнө

Цас их орсны улмаас түр хөдөлгөөний хязгаарлалт тогтоогоод байсан Эрдэнэт-Дархан чиглэлийн автозамыг өнөөдөр Орхон аймгийн Засаг даргын захирамжаар нээжээ.

Эрдэнэт-Дарханы хотын чиглэлд Хөшөөтийн даваанд халтиргаа гулгаа үүсч, аваар осол гарах нөхцөл байдал үүсээд байсан тул энэ сарын 12-ны 12.00 цагаас эхлэн түр хугацаагаар хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон. Өнгөрсөн шөнө тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч болон “Орхон АЗЗА” компаний найман ажилтан хамтран халтиргаа, гулгааг цэвэрлэсэн байна. Өнөөдрөөс цаг агаар тогтуун байгаа тул хөдөлгөөнийг нээжээ.