ХЭҮК-оос Хотын дарга С.Батболдод шаардлага хүргүүлэв

Нийслэл / Э. Сайнзаяа
8 өдрийн өмнө

“Бүрэн цутгамал” ХХК болон “Сант” сургуулийн хооронд барилгын ажлын санхүүжилттэй холбоотой маргааны улмаас  “Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэр 2017 оны 10 сарын 16-ны өдрөөс эхлэн Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд нойтон өлсгөлөн зарласан.
 
Гэвч энэ  сарын нэгний орой 23:00 цагийн үед түүний нойтон өлсгөлөнг цагдаа нар хүчээр зогсоож, майхан болон эсэргүүцлийн лоозон уриануудыг ачиж явсан юм. Тэрбээр энэ тухайгаа "Би эмчилгээ хийлгэхгүй гээд одоо эмнэлгийн шатны хонгилд сууж байна. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн шатны хонгилд өлсгөлөнгөө үргэлжлүүлж байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргын гаргасан гэх хууль бус захирамжаа биелүүлнэ гээд намайг хориод байж байна. Одоо бүр эмчийн өрөөнд орж эмчилгээ хийлгэ гэж дарамталж байна” хэмээн мэдэгдэж байсан.

Тэгвэл Б.Батдэлгэр  Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргажээ. ХЭҮК-оос түүний гомдлын дагуу Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод шаардлага хүргүүлсэн байна.