Охиныг эрэн хайх үеэр эрэгтэй хүүхдийн цогцос олджээ

Орон нутаг / Time Admin
8 өдрийн өмнө

Дорноговь аймгийн Зам-Үүд суманд найман настай охин сураггүй болоод 11 хонож байна. Эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа ч үр дүн гараагүй, ямар нэгэн сэжүүр олдохгүй байгааг холбогдох албаныхан мэдээлж буй.

Тэгвэл охиныг хайж байх үед Замын-Үүд сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт  дутуу баригдсан барилга дотроос 11 настай эрэгтэй хүүхдийн цогцос олдсон байна. Энэ талаар сумын Засаг дарга Н.Алдарбаяр “Хүүгийн цогцос осгосон байдалтай олдсон нь үнэн” гэсэн бол сумын цагдаагийн хэлтэс “Хэргийг шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр хүү эцэг эхтэйгээ маргалдаж, гэрээсээ гарсан бөгөөд ойр орчмын хүнсний дэлгүүрээс хэрэглээний газ худалдан авснаас хойш сураггүй болоод байсан юм байна.