Сэлэм эргүүлж танхайрсан этгээдийг эрэн сурвалжилж байна

Нийгэм / Time Admin
8 өдрийн өмнө

Сэлэм эргүүлэн танхаарч буй залуугийн бичлэг цахим орчинд түгж, түүнийг НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулууны дүү С.Бямбацогт гэх мэдээлэл гараад байна.

Уг хэрэг Баянгол дүүрэгт байрлах “Castle” баарны үүдэнд энэ сарын 11-12-нд шилжих шөнийн  01:00 цагийн үед болсон нь тус барны камерт бичигдэн үлджээ.

Тэрбээр баарны үүдэнд хамгаалагч нарыг зодож, сэлэм эргүүлж, эвдэлж сүйтгэж буй нь бичлэгээс харагдах бөгөөд тухайн үед баарны хамгаалагч нар цагдаад дуудлага өгсөн байна. Гэвч цагдаа нарыг ирэхээс өмнө зугтжээ. Цагдаагийн байгууллага сэжигтнүүдийг эрэн сурвалжилж байгаа юм байна.