УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа МАН-ын даргад өрсөлдөнө

Улс төр / Э. Сайнзаяа
8 өдрийн өмнө

Ирэх даваа гаригт МАН-ын Их хурал болно. Тэд хурлаараа намынхаа даргыг сонгох юм.

Одоогийн байдлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх намаа авч МАН-ын даргад өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн. Харин өнөөдөр УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг томилох тухай яригдаж эхлэв. 
Ийнхүү долоо хоногийн дараа болох МАН-ын даргын сунгаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл нарын гурван ч хүн өрсөлдөж магадгүй байна.