“Ерөөлч, магтаалчдын улсын VII уралдаан” болж өндөрлөлөө

Нийслэл / Э. Сайнзаяа
8 өдрийн өмнө

Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлого, хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол үндэстний соёлын биет бус өвийн өвөрмөц төрөл–ерөөл магтаалыг хадгалж, хамгаалах, сэргээн хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээж, ерөөлч, магтаалчдыг алдаршуулах зорилгоор “Ерөөлч, магтаалчдын Улсын VII уралдаан”-ыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар болон “Монголын Ерөөлч, Магтаалч нарын төв”-тэй хамтран 2017 оны 11 дүгээр сарын 11, 12-ны өдөр буюу өнгөрөгч амралтын өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Нээлт 2017 оны 11 сарын 11-ний 10:00 цагт эхэлсэн бөгөөд нээлтэнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд нар үг хэлж, нийт оролцогч ерөөлч, магтаалчдад амжилт хүссэн юм. МУАЖ, МУСГЗ, Хэл бичгийн ухааны доктор, Төрийн хан хуурч, ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж хуурдаж нээлтийн ажиллагааг эхлүүлсэн юм.

Уралдаан 2 үе шаттай явагдсан:

1 шатны уралдаанд Ерөөлийн төрөлд 19 аймаг, нийслэлийн 7 дүүргээс нийт 31 ерөөлч, Магтаалын төрөлд 28 магтаалч оролцож

2 дугаар шатны уралдаанд ерөөл магтаалын төрөлд 15, 15 хүн шалгарч үүнээс дараах авьяастнууд алт, мөнгө, хүрэл, тусгай байрын шагналын эзэд болж, БСШУСЯ-ны тэргүүний ардын авьяастан хүндэт тэмдэг болон нэрэмжит шагналаар шагнуулав.

ШАГНАЛТНУУД

Ерөөлийн төрөлд:

1-р байр. Жаргалын Дагвасамба /Өмнөговь аймгийн Номгон сум/

2-р байр. Сугарын Мөнхжаргал /Орхон аймаг/

3-р байр. Даваасүрэнгийн Амарбаяр /Баянхонгор аймгийн Галуут сум/

Тусгай байр. Ишинноровын Мөнхбаяр /Завхан аймгийн Идэр сум/

Магтаалын төрөлд:

1-р байр. Жамсранжавын Мөнхбат /Улаанбаатар хотын БЗД/

2-р байр. Цэрэн-Очирын Дүйнхэрсүрэн /Дархан-Уул аймаг/

3-р байр. Чулуунбаатарын Эрдэнэбаатар /Улаанбаатар хот БГД/

Тусгай байр. Гомбын Намсрай /Увс аймгийн Өмнөговь сум/

Тэргүүний ардын авъяастан хүндэт тэмдэг

1. Даваасүрэнгийн Амарбаяр /Баянхонгор аймгийн Галуут сум/

2. Дамбын Золзаяа /Ховд аймгийн Чандман сум/

3. Жавзмаагийн Пүрэвдорж /Хөвсгөл аймгийн Ханх сум/

4. Чулуунбаатарын Эрдэнэбаатар /Дорноговь аймгийн Сайншанд сум/

Улсын Их магтаалч Чулуунбатын нэрэмжит шагналыг түүний хүү магтаалч Эрдэнэбаатар магтаалын төрөлд оролцсон Базарваанийн Бат-Оршихид гардуулсан.

Уралдааны 2 шатны тоглолтын дараа Соёл урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Г.Батхуяг, мэргэжилтэн Д.Мэндсайхан, БСШУСЯ-ны яамны мэргэжилтэн Г.Ичинхорлоо, шүүгчдийн бүрэлдэхүүнийг бүрэн байлцуулан оролцогчидтой хэлэлцүүлэг хийсэн. Ерөөлч, магтаалчид энэ удаагийн уралдааны зохион байгуулалт, шүүгчдийн ажиллагааг сайшааж, цаашид төрөөс уг уралдааныг 2-3 жил тутам явуулж байх, язгуур соёлоо ур чадварын өндөр түвшинд өвлөсөн уламжлагчиддаа төрөөс жилд нэг удаа олгодог мөнгөн урамшууллыг тогтсон хугацаанд олгож байх, цаашид энэ уламжлагчдын албан ёсны тоог гаргах, нэмэх, сургалт явуулах зөвшөөрөл, орчин нөхцлийг бүрдүүлэх тал дээр анхаарахыг хүслээ.