АНУ-ын виз мэдүүлэх ярилцлагад арц, элс авч орохгүй байхыг анхаарууллаа

ХЭН ЮУ ХЭЛЭВ / Time Admin
2017 оны 11 сарын 15

АНУ-ын Элчин сайдын яамнаас тус улсад зорчихоор виз мэдүүлэгч монголчуудад хандан мэдэгдэл гаргажээ.

Мэдүүлэгт, “Тус ЭСЯ-нд виз мэдүүлэхээр ирэхдээ элс, арц, будаа зэрэг элдэв нунтаг зүйл авч ирсэн тохиолдолд дотогш нэвтрүүлэхгүй болохыг анхаарна уу. Энэ тохиолдолд та ярилцлагын цагаа дахин өөрөө товлох шаардлагатай.” гэсэн байна.