“Tesla” цахилгаан хөдөлгүүртэй ачааны машинаа танилцууллаа

Технологи / Time Admin
2017 оны 11 сарын 17

Цахилгаан машиныг нийтийн хэрэглээнд нэвтрүүлж буй “Tesla” компани дахин гайхалтай бүтээлээ танилцууллаа. Тус компанийн захирал Элон Маск цахилгаан хөдөлгүүртэй ачааны машинаас бууж ирж энэхүү аварга машиныг нийтэд дэлгэлээ.

Элон Маскийн ярьснаар дизель хөдөлгүүртэй ачааны машин ноёлдог энэ ангилалд “Tesla”-гийн тракууд хүч түрэн орж ирж чадах аж. Хагас чиргүүлтэй ачааны тэргийг 2020 он гэхэд худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

Түүний ярьснаар АНУ-д 3.5 сая хүн ачааны машин жолоодож байгаа. Эдгээр автомашины дийлэнх нь дизель хөдөлгүүртэй. Харин “Tesla”-гийн хувьд дизель хөдөлгүүрээр биш батерейгаараа өрсөлдөх боломж өндөр аж.

“Tesla”-гийн ачааны машин нь ойролцоогоор 200 мянган ам.долларын үнэтэй. Харин дизель тракууд дунджаар 120 мянган ам.долларын үнэтэй байгаа юм.
Уг ачааны автомашины нь нэг цэнэглэлтээрээ хурдны, хол эргэлттэй шулуун замд 800 гаруй км зайг туулах чадвартай. Харин 30 минут цэнэглээд дундаж замд 643 км зайг туулах чадвартай гэнэ.