Баасан гарагт "Гоёл-2018"-ын сүүлийн шалгаруулалт эхэлнэ

Энтертайнмент / Э. Сайнзаяа
2017 оны 11 сарын 20

Монголын дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл-2018” наадмын сүүлийн шатны шалгаруулалт энэ сарын 29-нд СТӨ-нд болох тов гарчээ.
 
"Гоёл" загварын долоо хоног энэ сарын 24-27-ний өдрүүдэд "Blue Sky Tower”-т болох юм.
 
Монголын дизайнеруудын холбооноос 30 дахь жилдээ зохион байгуулах гэж буй “Гоёл” наадамд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа хувцас загварын агентлаг, салон, үйлдвэрүүд “Шилдэг дизайнер”, “Шилдэг загвар”, “Шилдэг зохион бүтээх товчоо” зэрэг номинацад өрсөлдөнө. Түүнчлэн уламжлал ёсоор шилдэг загвар өмсөгчийг тодруулах юм.