“Болор цом-35” Говь-Алтайд зохиогдоно

Энтертайнмент / Э. Сайнзаяа
2017 оны 11 сарын 21

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” наадам энэ жил Говь-Алтай аймгийн Алтай хотод зохиогдохоор товлогджээ.

1983 оноос хойш 35 дахь удаагаа болж буй тус наадам ирэх сарын 15-нд болох юм.  “Болор цом-35” наадамд  оролцох яруу найрагчдын бүтээлийг ирэх арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн баасан гариг хүртэл хүлээн авах аж.