LIVE: МАН-ын Их хурал эхэллээ

Эдийн засаг / Time Admin
2017 оны 11 сарын 20

10:15

МАН-ын дарга М.Энхболд улс  төрийн илтгэлээ  танилцуулж дууссаны дараа Мандатын комисс нь мэдээлэл хийх юм. Тус хуралд нийтдээ 1309 төлөөлөгч оролцуулахаар сонгосон. Үүний хэд нь ирснийг Мандатын комисс албан ёсоор танилцуулах юм. Мандатын комисс нь есөн хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Г.Солтан, Л.Энхболд, Г.Мөнхцэцэг, Б.Баттөмөр, Ховд аймгийн намын хорооны дарга Д.Галсандондог, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд, МАН-ын Улс төр, намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Ч.Сугар ажиллаж байна.


10:00

Хурлын тэргүүлэгчид найман асуудал хэлэлцэхээр боллоо

1. МАН-ын дарга М.Энхболдын улс төрийн илтгэл
2. Мандатын комиссын мэдээлэл
3. XXVII Их хурлаас хойш Удирдах зөвлөлийн хийсэн ажлын тайлан
4. Хяналтын ерөнхий хорооны мэдээлэл
5. Хичээн эрмэлзэх зүйл, мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулах
6. Намын дүрэмд өөрчлөлт оруулах
7. Уриалга гаргах
8. Намын даргыг сонгох


09:30

МАН-ын дарга М.Энхболд Улс төрийн илтгэл тавьж байна

Их хурлаар МАН-ын даргын улс төрийн илтгэл, 27 дугаар хурлаас хойш хийсэн ажлын тайлан илтгэл, МАН-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг найман асуудал хэлэлцэх юм байна.
 
МАН-ын даргын илтгэл 1.30 цаг үргэлжлэх юм байна. 


09.20

Их хурлын тэргүүлэгчдийг сонголоо

МАН-ын XXVIII Их хурал Соёлын төв өргөөнд эхэллээ. Их хурлаар намын дүрмийн шинэчлэлийг хэлэлцэхээс гадна намын шинэ даргыг сонгох учиртай. Их хуралд 1309 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд 3 өдөр үргэлжилнэ.

Намын дарга М.Энхболд Их хурлыг нээн үг хэлж төрийн дууллыг эгшиглүүлэв. Үүний дараа намын дарга М.Энхболд Их хурлын тэргүүлэгчдийг томилох саналыг танилцуулав. Тэргүүлэгчээр М.Энхболд, Д.Амарбаясгалан, Ө.Энхтүвшин, Я.Содбаатар, Н.Энхболд, н.Сэмжидмаа, А.Ундраа, н.Наранбаатар, н.Өлзийбаяр нарыг дэвшүүлж олонхийн саналаар хурлын тэргүүлэгчээр сонгов.