“Victoria’s secret”-ийн шоу анх удаа Хятадад боллоо

Энтертайнмент / Time Admin
2017 оны 11 сарын 21

БНХАУ-ын Шанхай хотод “Victoria’s secret” брэндийн дотуур хувцасны шоу өчигдөр зохион байгуулагдлаа. Энэ нь брэндийн зүгээс тус улсад болж анхны шоу юм. “Victoria’s secret”-ийн шоунд “Сахиусан тэнгэрүүд” оролцсоноос гадна Хятадын моделиуд тайзан дээр алхсан байна. Энэ нь Хятадад тус брэндийн дэлгүүрийн борлуулалтыг өсгөхөд ихээхэн ач холбогдолтой гэж шинжээчид ярьжээ. “Victoria’s secret” брэндийн хамгийн хямд үнэтэй хөхний даруулга нь 100 орчим ам.доллар үнэтэй байдаг.