Хэргээ нууцлахын тулд загвар өмсөгч бүсгүйд 1 сая доллар төлөв

Шар мэдээ / Time Admin
2017 оны 11 сарын 22

Продюссер Харви Вэйнштэйний бусдад бэлгийн дарамт учруулж байсан тухай гэмт хэргүүд ил болсоор байна.

Нэрт продюссер тэрбээр 2015 оны гуравдугаар сард Италийн загвар өмсөгч Амбр Баттилайн Гутиррезид бэлгийн дарамт, шахалт үзүүлж байсан бөгөөд энэ тухай өргөдөл гомдлыг нь буцаалгахын тулд түүнд 1 сая ам.доллар төлжээ.

Харви Вэйнштэйн загвар өмсөгч бүсгүйг зочид буудалж урьж, улмаар түүнийг Дүүргийн прокурор руу утсаар яриулж, гомдолгүй гэсэн бичигт гарын үсэг зуруулсан байна. Тэрбээр ахынхаа дансаар дамжуулан түүнд 1 сая доллараа шилжүүлжээ.

“Нью-Йорк таймс”-т бичсэнээр Харви Вэйнштэйний бэлгийн дарамт шахалтад өртөж байсан гэх 50 гаруй эмэгтэй байгаа гэнэ. Шар мэдээллийн TMZ сэтгүүлд “Харви Вэйнштэйний хэрэг хамгийн олон хохирогч эмэгтэйтэй секс адал явдалт гэмт хэрэг гэж түүхэнд тэмдэглэх болов уу” хэмээжээ.