Мадоннагийн 18 настай үеийн нүцгэн зургуудыг худалдана

Энтертайнмент / Time Admin
2017 оны 11 сарын 21

Дуучин Мадоннагийн 18 настай үеийн нүцгэн зургуудыг маргааш дуудлага худалдаагаар оруулахаар болжээ.

Дуудлага худалдааг зохион байгуулагчид нэрт дуучны нэг зургийг 800-1200 ам.долларт хүрнэ гэж найдаж байгаа аж. Худалдаанд нийт 108 зурагт хүмүүс үнэ хаялцана.

Эдгээр зураг нь 1977 онд “Крейтив артс” урлагийн хүрээлэгийн дарсан бүтээлүүд аж. Тухайн үед Мадонна Мичиган мужийн Энн Арбор хотод амьдардаг байсан бөгөөд гэрэл зургийн студитэй гэрээ байгуулж ажиллаж байв.

 

Маргааш болох дуудлага худалдаагаар Мадоннагийн дотуур хувцас, реппэр TuPac-ийн ил захидалд үнэ хаялцуулахаар төлөвлөжээ.