Лондоны автобуснууд дизелийн оронд кофе хэрэглэнэ

Технологи / Time Admin
2017 оны 11 сарын 21

Шатахуун, газрын тосны “Shell” болон “Argent Energy” компани хамтран кофег био түлш болгохоор судалж байна.

Төсөл амжилтанд хүрвэл Лондоны нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг автобуснууд байгаль ээлтэй био түлш хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл, нэг автобусанд жилд 6000 мянган литр кофе түлш шаардлагатай аж.

Кофегоор био түлш хийх төслийн санаачлагч Артур Кэй ярихдаа “Бид хог хаягдлыг дахин боловсруулж амьдралд хэрэгтэй юу хийж болох вэ гэдгийг харуулахыг хүсч байна” гэжээ.

Түүний ярьснаар кофены газрууд, зоогийн газар гэх мэт цэгүүдээс кофены хаягдал шошийг цуглуулан авч үйлдвэрт боловсруулснаар кофены тосыг нь ялгана. Уг тосыг бусад түлштэй хольсоноор дизель автобуснуудад шууд хэрэглэх боломжтой болно.

Артур Кэй “Кофены шош нь өндөр илчлэгтэй байдаг. Тиймээс цэвэр био түлш хийхэд тохиромжтой түүхий эд болдог” гэв. Түүний ярьснаар хүмүүсийн кофены хэрэглээ цаашид буурахгүй, улам өсөх хандлагатай тул хаягдал шош тэр хэмжээгээр гарна. Тиймээс кофег био түлш болгон ашиглах нь хаягдал үлдээхгүй байх зөв алхам аж.