Б.Шижирбат: Фэйсбүүкээр зодолдох шахлаа

Энтертайнмент / Time Admin
2017 оны 11 сарын 24

Лазер гэрлийг бүжигтэй хослуулагч авьяаслаг залуу Б.Шижирбат “ Asia's Got Talent's” шоунд оролцож байгаа билээ. Тэрбээр хоёрдахь шатны шалгаруулалтдаа хөтлөгчдийн нэрэмжит “Алтан баззер”-ийн эзэн болж, хагас шигшээд шалгарсан юм.

Хагас шигшээ тоглолтын шалгаруулалт нь цахимаар үзэгчдийн санал, дэмжлэгийг авах байсан бөгөөд тэрбээр элэг нэгтнүүдээ саналаа өгөхийг уриалж байв. Тэгвэл санал хураалтын дүн гарч, Б.Шижирбат пиналын тоглолт буюу шилдэг есөн оролцогчийн тоглолтод шалгарсан байна.

Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Дүн гарлаа. Санал хураалт эхэлснээс хойш бараг фэйсбүүкээр зодолдох шахсан. Дахиад ганц удаа хөд дээрээ тогтох боломж өгсөн та бүхэндээ баярлалаа. 12 дугаар сарын 7-нд Гранд пинал буюу шилдэг есөн оролцогчийн эцсийн шалгаруулалт болно. Цаг бага байгаа ч байгаа бүхнээ гаргах болно” гэсэн байна.

Ц.Анх