Бат хааны тухай кино Орост нээлтээ хийлээ

Энтертайнмент / Time Admin
2017 оны 11 сарын 23

Оросын ноёд, жанжинууд Монголын Бат хааны эсрэг тэмцэж буй үйл явдлыг өгүүлэх “Коловратын домог” кино өчигдөр Москвад нээлтээ хийлээ.

Уг бүтээл нь 1237 онд Оросын хаад ноёд олон хуваагдаж, Монголын хаан Батын эрхшээлд орсон цаг үеийг харуулах бөгөөд тал нутгийн хааны эсрэг тэмцэж буй баатарлаг орос эрсийн тухай өгүүлнэ. Оросын Рязан мужийн захирагч Эвтати Колократын түүхээс сэдэвлэн бүтээсэн гэнэ.

“Коловратын домог” киноны гол дүрийн Коловратад жүжигчин Илья Малаков тоглосон бол Бат хааны дүрийг Александр Цой бүтээсэн байна.