ББСБ-уудын зээлийн дундаж хүү 3.4 хувь болж буурлаа

Эдийн засаг / Time Admin
2017 оны 11 сарын 28

Санхүүгийн зохицуулах хорооноос сүүлийн нэг жилийн хугацаанд банк бус санхүүгийн байгууллагуудыг чадавхжуулах, хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх бодлого явуулж буй билээ. Үүний үр дүнд энэ оны гуравдугаар улирлын байдлаар тус салбарын нийт актив 906 тэрбум төгрөгт хүрч, үүний дотор хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 160.7 тэрбум төгрөгөөр буюу 41.3 хувиар өслөө.

ББСБ-уудын зээлийн жигнэсэн дундаж хүү сүүлийн улирлуудад буурсаар байна. Үүнд дээрх бодлогын арга хэмжээ нөлөөлсөн гэж үзэж болохоор байна. Өртөг зардал багатай эх үүсвэр нэмэгдсэн болон бусад холбогдох хүчин зүйлийн нөлөөгөөр нийт зээлийн хэмжээ өмнөх оны дүнтэй харьцуулахад 32.3 хувиар өсөж 592.4 тэрбум төгрөгт хүрч, зээлийн сарын жигнэсэн дундаж хүү жилийн өмнөхөөс 0.8 пунктээр буурч 3.4 хувь боллоо.

Эдийн засгийн хямралт байдлаас шалтгаалан нэг хэсэг зээлийн нийлүүлэлт багасаж, мөнгө хөрөнгө тодорхой хэмжээгээр хуримтлагдсан. Нөхцөл байдал сайжирч, эдийн засаг сэргэж эхэлсэнтэй холбоотойгоор нийлүүлэлт нэмэгдэх хандлага бий болсон нь хүүг бууруулахад мөнхүү нөлөөлсөн гэж дүгнэж байна.