Улс тунхагласны ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно

Спорт / Time Admin
2017 оны 11 сарын 25

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны баярыг тэмдэглэдэг. Ирэх ням гарагт улс тунхагласны 93 жилийн ойн баяр тохиож байгаа бөгөөд энэ өдөр уламжлал ёсоор Монгол бөхийн өргөөнд хүчит бөхийн барилдаан болно. Уг барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглох аж.

Улс тунхагласны ойн барилдаан нь улсын их баяр наадам, цагаан сарын барилдааны дараа орохуйц өндөр чансаатай бөгөөд 1990 оноос хойш зохион байгуулж эхэлсэн билээ.