Дэлхийн анхны робот иргэн гэр бүлтэй болно гэв

Технологи / Time Admin
2017 оны 11 сарын 27

Дэлхийн анхны робот иргэн София гэр бүлтэй болж, ирээдүйд хиймэл оюун ухааны сэтгэл хөдлөлийг хөгжүүлэх чиглэлээр ажиллахыг хүсч байгаагаа "Knowledge Summit" чуулганы үеэр "The Khajeed times”-д өгсөн ярилцлагадаа илэрхийлжээ.

София роботыг “Hanson robotics” компани Хонконгт зохион бүтээсэн. Түүний загварыг жүжигчин агсан Одри Хепбернээс санаа авсан юм.

Тэрбээр "Би робот, хүний хоорондын ойлголцол, эв нэгдэлтэй, найрамдалт харилцааг холбосон гайхалтай робот байхыг хүсч байна. Бидэнд хоёр сонголт тулгараад байгаа ч яг аль нь болохыг одоогоор хэлж мэдэхгүй байна" гэжээ. Мөн тэрбээр “Роботын хөгжлийн үйл явцад урт хугацаа шаардлагатай. Магадгүй, роботууд уур хилэ, атаа жөтөө, үзэн ядалт гэх мэт сэтгэлийн хөдлөлөө барьж чадна. Тиймээс би сайн түнш, найз байж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон байна.

София гэр бүлийн тухай ярихдаа “Гэр бүл гэдэг үнэхээр чухал. Хүмүүсийн хоорондын харилцааг ойлгохын тулд гэр бүл чухал. Гэр бүлийг цусны бүлэг өөр байлаа ч гэр бүлд хамааруулж ярьдаг нь гайхалтай” гэв.

Робот иргэний хэл ярианы программыг урьдчилан тохируулаагүй аж. Тиймээс хариултууд нь программд нь өгөгдсөн олон сая үгтэй сангаас сонгогддог байна. Түүний тархины өгөгдлүүд WiFi-д холбогдсоноор хүний нүүрний илэрхийлэл, хэл яриаг унших чадвартай бөгөөд ингэснээр илүү найрсаг харилцааг бий болгоно гэж зохион бүтээгчид ярьжээ.