“Facebook” амиа хорлолтыг урьдчилан таамагладаг болно

Технологи / Time Admin
2017 оны 11 сарын 28

Дэлхийн хамгийн олон хүн ашигладаг нийгмийн сүлжээний “Facebook” сайт хиймэл оюун ухааныг хөгжүүлэн, түүгээр дамжуулж хэрэглэгчдийн амиа хорлолтыг урьдчилан таамагладаг болгохоор ажиллаж байна.

Тус компанийн Бүтээгдэхүүний менежмент хариуцсан дэд захирал Гай Розен “Бид хэрэглэгчдийн амиа хорлох эрсдлийг хиймэл оюун ухааны технологиор дамжуулан урьдчилан мэдэж, амиа хорлохоос сэргийлэх алхмыг хийж эхлээд байна” гэжээ.

“Facebook” хэдийгээр хэрэглэгчийн оруулсан постуудад бусад хэрэглэгч репорт өгөх замаар анхааруулга илгээгддэг. Гэхдээ энэ хязгаарлагдмал байгаа юм.
Марк Зукерберг сошиал сүлжээнийхний уулзалтын үеэр “Шууд бичлэг хийж амиа хорлосон тохиолдол гарч байсан. Хэрэв бид үүнийг урьдчилан мэдэж чадсан бол сэргийлэх боломжтой ч байсныг үгүйсгэхгүй. Харин хиймэл оюун ухаан нь тухайн хэрэглэгчийн сэтгэл санааны байдлыг урьдчилан тооцоолж, туслах арга замыг эрэлхийлж чадна” гэжээ.

Хүмүүсийг амиа хорлохоос урьдчилан сэргийлэх хиймэл оюун ухааныг хөгжүүлж, тэдэнд мэдээлэл өгөхийн тулд “Facebook” хэрэглэгчид идэвхтэй мэдээлэл өгөх ёстой аж.