Дэлхийн анхны ухаалаг бэлгэвч ДОХ-оос сэргийлэхгүй

Технологи / Time Admin
2017 оны 11 сарын 30

Их Британийн бэлгэвч үйлдвэрлэгч “Бритиш гондом” компани дэлхийд анх удаа ухаалаг бэлгэвчийг худалдаанд гаргахаар зэхэж байна. “i.con” нэртэй энэхүү бэлгэвч ирэх оны нэгдүгээр сараас  60 фунт стерлингийн үнэтэйгээр худалдаанд гарна.

Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Жонн Симмонс ярихдаа “Манай бараа нь удаан эдэлгээ байхаар зориулагдсан технологийн дараагийн үе шат мөн. Зөвхөн унтлагын өрөөндөө хөгжилтэй, зугаатай байх нэмэлт элемент учраас ДОХ, бэлгийн замын өвчнөөс, жирэмслэлтээс сэргийлэхгүй” гэжээ.

Түүний ярьснаар ухаалаг бэлгэвч нь цагариг хэлбэртэй. Бэлгийн ажлын үеэр дур тавилт, хугацаа зэргийг тодорхойлж, хэмжиж болдог. Үүнийг “зугаатай хэрэглээ” гэж тодорхойлжээ.

Зарим сул тал нь “i.con”-ыг хакерчид эвдэж, тухайн хэрэглэгчийн бэлгийн ажлын мэдээллийг олж авах эрсдэлтэй гэж зарим шинжээч үзэж байгаа юм. АНУ-ын аюулгүй байдлын судлаачид хакерчид гудамжнаас ухаалаг секс тоглоомууд руу нэвтэрч, мэдээллийг задруулах эрсдэлтэй гэж анхааруулжээ. Саяхан Канадын секс тоглоом үйлдвэрлэгч хууль бусаар хэрэглэгчдийн бэлгийн дур хүслийн тухай мэдээллүүдийг олж авахын тулд хакерчдад 3 сая ам.доллар төлсөн тухай мэдээлэл гарч байв.